LAMY studio нь цаг хугацаанаас хамааршгүй дэгжин хэв маяг, нийтлэг (универсал) дизайнтайгаар танд таалагдах болно. Металл биеийн үл ялиг маруй, нарийн хэлбэр нь эд ангиудтайгаа үл үзэгдэх байдлаар уусаж, минималист хэв маягийг тод харуулжээ. Зөөлөн маруйлт ба зохицолдох харьцаа нь энгэрийн хавчаарыг LAMY studio-гийн нэрийн хуудас болгодог: энэ нь үндсэн хэлбэртэйгээ эсрэгцэж, шинэлэг дизайнаар өвөрмөц өнгө аясыг бүрдүүлдэг.
LAMY studio-г Хайдельберг дэх LAMY-гийн урлангийн дархчууд гараар угсардаг. Тогтмол гардаг онцгой хэвлэлүүд (special edition)-ээрээ дахин дахин шинэчлэгддэг тул өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой тансаг бичгийн хэрэгсэл эсвэл цуглуулгын үнэт зүйл байдлаар ямар ч бичгийн ширээн дээр заавал байх ёстой загвар юм.
Роллер үзэг / Гялгар хар будагтай өнгө / Пропеллер хэлбэртэй ган хавчаар / M өргөнтэй, хар өнгийн LAMY M 63 голтой (цэнэгтэй)
Хэмжээ (Өргөн x Өндөр x Урт): 13 x 13 x 139 мм
Жин: 30 г
LAMY нь ХБНГУ-ын Хайдельберг хотод байрладаг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч компани
Баухаус урсгалаар бүтээгдэхүүндээ үнэ цэнэ нэмж, хэрэглэхэд тухтай загвар дизайныг шийдлийг нэвтрүүлдэг
Технологи, материал, үйлдвэрлэлийн бүхий л шатанд өндөр чанарын стандарт шингэсэн
Бичих, зурах, будах зориулалттай манай бүтээгдэхүүнүүд нь бодлыг тань биет хэлбэрт хөрвүүлэхэд тусална