LAMY safari нь 1980-аад онд анх танилцуулагдсан цагаасаа хойш хүмүүсийн хайртай сонгодог загвар байсаар ирсэн бөгөөд бичгийн хэрэгслийн хувьд ховорхон тохиох шүтэн бишрэгчдийн (cult) статусыг эзэмшдэг. Тоо томшгүй олон өнгө, тасралтгүй шинэчлэгдэх тусгай хэвлэлүүд нь үзэгний пенал эсвэл сайтар бүрдүүлсэн үзгэн үзэгний цуглуулгад зориулагдсан эсэхээс үл хамааран зүрхний цохилтыг хурдасгадаг. LAMY safari нь ердийн нэг эд ангиудын нийлбэрээс хавьгүй илүү: энэ нь гоо зүйн мэдрэмжтэй, бат бөх, давтагдашгүй. Онцлог шинж чанар бүхий уян пүрштэй хавчаар нь үзгийг найдвартай бэхэлж өгдөг. Цохилтод тэсвэртэй хуванцар бие нь ямар ч орчинд бат бөх хамтрагч болдог ба хавтгайруулсан хэлбэр нь санамсаргүй замаар өнхрөн унахаас сэргийлдэг. Эргономик хэлбэрийн бариул болон бэхний түвшинг шалгах цонх зэрэг функциональ деталууд нь дизайндаа байгалийн мэт зохицож, LAMY safari-г орчин үеийн сонгодог загвар болгожээ.
Өдөр тутмын хэрэглээнд зориулсан торгомсог ган хошуутай үзгэн үзэг. Тэсвэртэй, матт (гялбаагүй) ASA хуванцраар хийсэн бат бөх биетэй, эргономик бариултай. Цэнхэр өнгийн 1 ширхэг LAMY T 10 бэхэн цэнэг (картриж) дагалдана. Хошууны өөр өөр өргөний сонголттой ба солгой гараар бичигчдэд зориулсан хувилбартай. Санал болгох нэмэлт хэрэгсэл: Савтай бэхтэй хамт хэрэглэх LAMY Z 28 соруулагч.
Хэмжээ (Өргөн x Өндөр x Урт): 12 x 12 x 144 мм
Жин: 16 г
LAMY нь ХБНГУ-ын Хайдельберг хотод байрладаг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч компани
Баухаус урсгалаар бүтээгдэхүүндээ үнэ цэнэ нэмж, хэрэглэхэд тухтай загвар дизайныг шийдлийг нэвтрүүлдэг
Технологи, материал, үйлдвэрлэлийн бүхий л шатанд өндөр чанарын стандарт шингэсэн
Бичих, зурах, будах зориулалттай манай бүтээгдэхүүнүүд нь бодлыг тань биет хэлбэрт хөрвүүлэхэд тусална