Шидэт үгсээ Харри Поттер-ын үзгээр сийлж улам хүчирхэгжүүлээрэй.
Лами-ын тусгай загвар болох Харри Поттер-ын цувралуудтай хамт ид шидийг бүтээгээрэй. Лами болон Харри Поттерын цувралын хослол нь дурсамжийг сэрээж, таны гар бичмэлд маш онцгой, ид шидийн мэдрэмжийг өгөх бичгийн хэрэгслийн цуглуулгыг бий болгосон. Өөрийн доторх бяцхан ид шидийг бүтээж шидэт үгсээ цаасан дээр буулгахад танд туслах Поттерийн цувралууд болох Гриффиндор, Слизерин, Равенклоу, Хаффлпафф төрлүүдээс сонгон таны дурсамжид тодорч байгаа шившлэгээ хэлээрэй. Цуглуулагч нарт алдаж болохгүй ховор загварыг Лами санал болгож байна.
LAMY safari Harry Potter
LAMY nexx Harry Potter
LAMY Nexx Harry Potter Үзэг Gryffindor
Гриффиндорын өнгө болон сүлдтэй хөнгөн Nexx загвар.
Үнэ: 149,000₮
LAMY Nexx Harry Potter Үзэг Slytherin
Слизериний өнгө болон сүлдтэй, хөнгөн Nexx загвар.
Үнэ: 149,000₮
LAMY Nexx Harry Potter Үзэг Ravenclaw
Хөнгөн Nexx загвар, Рэйвенклав өнгө болон сүлдтэй.
Үнэ: 149,000₮
LAMY Nexx Harry Potter Үзэг Hufflepuff
Хөнгөн Nexx загвар, Хаффлпафф өнгө болон сүлдтэй.
Үнэ: 149,000₮
Танхим
LAMY x Gryffindor
Гриффиндорынхон шинэ адал явдал бүрийг зоригтойгоор, сониуч зангаар эхлүүлдэг. Энэхүү үзэгний тусламжтайгаар тэд бүх сорилтыг баатарлаг байдлаар даван туулна!
LAMY x Slytherin
Слизеринчууд сониуч бөгөөд том зорилготой. Энэхүү үзэгний тусламжтайгаар заль мэх, нууцыг хурдан сурч, ямарч үйл явцад сэтгэл хөдөлгөм адал явдлуудыг мэдэрнэ!
LAMY x Ravenclaw
Рэйвенклав нар шаргуу хөдөлмөрч бөгөөд бүтээлч сэтгэлгээтэй. Энэхүү үзэгний тусламжтайгаар тэд өөрсдийн томоохон санаагаа цаасан дээр амархан төсөөлж чадна!
LAMY x Hufflepuff
Хаффлпаффууд олон авьяастай бөгөөд хамтдаа суралцах дуртай. Энэхүү үзэгний тусламжтайгаар тэд бичих үйл явцыг ид шидийн адал явдал болгон хувиргадаг!
Суралцах, тоглоход зориулсан илүү ид шидийн сургуулийн хэрэгсэл
LAMY Safari Harry Potter Үзэг & Сэт
Гриффиндорт 100 оноо – мөн Хаффлпафф, Слизерин, Равенкло! Дөрвөн байшингийн багцаар та Годрик Гриффиндор, Ровена Равенкло, Хельга Хаффлпафф, Салазар Слизериний мөрөөр Хогвартсын ид шидийн ертөнцийг судлах боломжтой. Харри Поттерын шүтэн бишрэгчдэд зориулсан төгс бэлэг бөгөөд цуглуулга бүрт заавал байх ёстой зүйл. Бүү алдаарай – хязгаарлагдмал тоо хэмжээ байгаа.
LAMY abc black
LAMY abc black-тай болсноор бичих сурах нь бараг л ид шид шиг юм. Өд шиг хөнгөн үзэгний ачаар хүүхдийн гарын хөдөлгөөнд бичиж сурахад хялбар байх ба бүтээлч сэтгэлгээгээ чөлөөтэй ашиглаж, хичээл бүрийг хөнгөн сурж чадна.
colorplus black magic
Colorplus 12 өнгийн харандаа нь ид шид дагуулан ирдэг . Эргономик гурвалжин хэлбэр нь харандааны атгалтыг дэмждэг тул хүүхдүүд төсөөллөө чөлөөтэй зурж, насанд хүрэгчид цаасан дээр ид шидийн урлагийн бүтээл туурвих боломжтой. Бас нэгэн ид шид нь харандаа нь хугардаггүй тул саваа болгон ид шидийн шившлэгээ хэлээрэй.
aquaplus black magic
aquaplus Хар ид шидийн өмсгөл гэх дээрх усан будаг нь бүх насныханд зориулагдсан ба усан будаг цацрахаас хамгаалсан энгэрэвчтэй ба таны хувцасыг усан будгийн дуслаас хамгаалаад зогсохгүй төсөөлөлөө буулгахад тань туслах хэрэгсэл болно.
Өмнөх Special Edition: LAMY AL-star Harry Potter
Зоригтой Гриффиндор
Энэ загварын тусламжтайгаар та Гриффиндорчийн хувьд өөрийн баатарлаг түүхийг бичиж болно. Дуртай үзгээ, найзуудаа аваад дараагийн бичих адал явдалдаа шууд шумбаарай.
Амбицтай Слизерин
Амбицтай Слизериний төлөө агуу байдал, амжилтанд хүрэх зам нь Слизериний замаар дамждаг. Харанхуй талруугаа тойруу замаар явах албагүй! Энэ загвар нь таны түүхийг бичих үнэнч хамтрагч юм.
Ухаалаг Рэйвенклав
Энэ загвараар гайхалтай санаануудыг ид шидийн мэт цаасан дээр буулгадаг, учир нь Рэйвенклавууд хүчтэй оюун ухаан, бүтээлч сэтгэлгээтэй байдаг.
Үнэнч Хаффлпафф
Жинхэнэ Хаффлпаффууд олон авьяастай боловч шударга ёс, нийгэмлэгийн төлөөх эрмэлзэл нь тэднийг нэгтгэдэг. Энэ загвар нь өндөр зорилготой бүх багийн тоглогчдод зориулагдсан.
“Үг гэж үнэндээ хүний бүтээж чадсан хамгийн хязгааргүй ид шид.” – Албус Дамблдор
Гриффиндор – адал явдал эндээс эхэлнэ
Гриффиндорын галыг асаахад бэлэн үү? Энэхүү үзэгний эх бие дээрх чимэглэл нь Галт шувууны өдийг санагдуулам гайхалтай нямбай лазердсан хээтэй. Гриффиндорын арслангийн дүрстэй сүлдийг тагны дээд хэсэгт чимэглэсэн байдаг. Энэ нь хүч чадал, зоригийг бэлэгддэг, учир нь жинхэнэ Гриффиндор найзуудаа аврахын тулд өөрийгөө аюулд оруулахаас айдаггүй. Энэ үзгээр түүхийнхээ дараагийн гайхалтай бүлгийг бичээрэй.
Слизерин – амжилт, эрх мэдэлд хүрэх зам
Хогвартсын харанхуй нууцыг хүлээн авах уу? Салазар Слизериний өв залгамжлагчийн хүсэл тэмүүлэл, шийдэмгий байдал тодорхойлдог: Тэрээр Хогвартсын Нууцын танхимд базиликс авчирсан. Үзэгний эх бие дээр могойн хээгээр хүрээлсэн ба үзэг нь бүхэлдээ Слизериний гоёмсог ногоон өнгөтэй. Тагны дээд талд байрлах сүлд нь таны үнэнч байдлыг шууд харуулах болно. Энэ үзгийг ашиглан өөрийн амжилтын түүхийг бүтээгээрэй. Слизериний зам үргэлж харанхуй талруу хөтөлдөггүй гэдгийг санаарай.
Равенкло – оюун ухаан ба цэцэн ухаан
Шидтэний ертөнцийн хамгийн ухаалаг, бүтээлч оюун ухаантнууд Равенклод цуглардаг. Гоёмсог цэнхэр өнгийн үзэг дээр өд дүрслэн лазердан чимэглэсэн. Равенкло бэлэг тэмдэг болох хэрээг таг дээр нь дүрсэлсэн байдаг. Равенклоуд зөвхөн оюуны болон бүтээлч хандлагаараа төдийгүй хошин шогийн мэдрэмжээрээ алдартай.
Хаффлпафф – жинхэнэ багийн тоглогчдод зориулсан
Багийн тоглогчид болон идеалистуудад зориулсан төгс загвар, учир нь Хаффлпаффууд шударга ёсны төлөө цуцашгүй тууштай байдгаараа онцлог юм. Нимфадора Тонксоос эхлээд Седрик Диггори хүртэл олон жишээ бий. Сүлд нь үзэгний таг дээрх бэлгэ тэмдэг болж байрладаг. Дорго нь үүсгэн байгуулагч Хельга Хаффлпаффын Анимагусыг бэлэгддэг. Сийлбэртэй үзэгний эх бие дээр ид шидийн ургамлын нарийн шугамаар чимэглэсэн бөгөөд энэ нь дэлхий гэсэн элементийг илэрхийлдэг. Энэ үзгээр өөрийн эрх чөлөө, нөхөрлөлийн түүхийг бичээрэй.




