0

Таны сагс хоосон байна

Бүтээгдэхүүн сонгохдоо каталог руу ороорой эсвэл хайлтын хэсгийг ашиглан хэрэгтэй зүйлээ олно уу
Каталог үзэх

LAMY Safari Harry Potter Үзэг & Сэт Black

4.5/2
SKU: 150
safari
Өнгө: Black
    Хошууны хэмжээ
    F M B EF LH A OM OB 1.1 1.5 1.9

    Хошууны мэдээлэл


  • Үлдэгдэл:
799,000₮
679,000₮


Бэхэн үзэг, домогт загвар, дэлхий дахины амжилт: LAMY safari нь 1980-аад онд анх худалдаанд гарсан цагаасаа хойш хайр татсан сонгодог загвар байсаар ирсэн бөгөөд бичгийн хэрэгсэлд тийм ч түгээмэл биш шүтэн бишрэгчдийн (культ) байр суурийг эзэлж чадсан юм. Тоолж баршгүй олон өнгө, тасралтгүй шинэчлэгдэх онцгой цувралууд нь үзгийн саванд авч явах эсвэл нямбай цуглуулсан бэхэн үзэг сонирхогчдын зүрхийг үргэлж догдлуулдаг. LAMY safari нь зөвхөн бүрдэл хэсгүүдийнхээ нийлбэрээс ч илүү үнэ цэнтэй: энэ нь гоо зүйн мэдрэмжтэй, эдэлгээ даах чадвартай бас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Өөртөө нугастай, уян хатан хавчаар нь үзгийг хүссэн газарт найдвартай тогтооно. Цохилтод тэсвэртэй хуванцар их бие нь ямар ч нөхцөлд таны найдвартай хамтрагч болох бөгөөд хавтгайрсан хэлбэр нь өнхөрч унахаас сэргийлдэг. Хуруунд эвтэйхэн эргономик бариул болон бэхний түвшнийг харах жижиг цонх зэрэг функциональ шийдлүүд нь дизайндаа төгс зохицож, LAMY safari-г орчин үеийн сонгодог бүтээл болгожээ.

Гриффиндорт 100 оноо — мөн Хаффлпафф, Слизерин, Равенклод ч бас! Бүх дөрвөн танхимын иж бүрдэл бүхий энэхүү цуглуулгаар та Годрик Гриффиндор, Ровена Равенкло, Хельга Хаффлпафф, Салазар Слизерин нарын мөрөөр Хогвартсын шидэт ертөнцөөр аялах боломжтой. Харри Поттерын шүтэн бишрэгчдэд зориулсан төгс бэлэг бөгөөд цуглуулагч бүрийн заавал авах ёстой цуврал юм. Цөөн тоогоор худалдаалагдаж байгаа тул боломжийг бүү алдаарай.

 

  • Хэмжээ (Өргөн x Өндөр x Урт): 220 x 30 x 226 мм
  • Жин: 394 гр

Германд үйлдвэрлэв

LAMY нь ХБНГУ-ын Хайдельберг хотод байрладаг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч компани

Дизайн

Баухаус урсгалаар бүтээгдэхүүндээ үнэ цэнэ нэмж, хэрэглэхэд тухтай загвар дизайныг шийдлийг нэвтрүүлдэг

Чанартай

Технологи, материал, үйлдвэрлэлийн бүхий л шатанд өндөр чанарын стандарт шингэсэн

Сэтгэхүйн хэрэгсэл

Бичих, зурах, будах зориулалттай манай бүтээгдэхүүнүүд нь бодлыг тань биет хэлбэрт хөрвүүлэхэд тусална