LAMY studio нь цаг хугацаанаас хамааршгүй дэгжин хэв маяг, нийтлэг (универсал) дизайнтайгаар танд таалагдах болно. Металл биеийн үл ялиг маруй, нарийн хэлбэр нь эд ангиудтайгаа үл үзэгдэх байдлаар уусаж, минималист хэв маягийг тод харуулжээ. Зөөлөн маруйлт ба зохицолдох харьцаа нь энгэрийн хавчаарыг LAMY studio-гийн нэрийн хуудас болгодог: энэ нь үндсэн хэлбэртэйгээ эсрэгцэж, шинэлэг дизайнаар өвөрмөц өнгө аясыг бүрдүүлдэг.
LAMY studio-г Хайдельберг дэх LAMY-гийн урлангийн дархчууд гараар угсардаг. Тогтмол гардаг онцгой хэвлэлүүд (special edition)-ээрээ дахин дахин шинэчлэгддэг тул өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой тансаг бичгийн хэрэгсэл эсвэл цуглуулгын үнэт зүйл байдлаар ямар ч бичгийн ширээн дээр заавал байх ёстой загвар юм.
Үзгэн үзэг / Маттраг будагтай роялред (хааны улаан) өнгө / Пропеллер хэлбэртэй ган хавчаар / Торгомсог зэвэрдэггүй ган хошуу / Цэнхэр өнгийн LAMY T 10 бэхэн цэнэг болон LAMY Z 27 конвертер дагалдана
Хэмжээ (Өргөн x Өндөр x Урт): 12 x 12 x 141 мм
Жин: 32 г
LAMY нь ХБНГУ-ын Хайдельберг хотод байрладаг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч компани
Баухаус урсгалаар бүтээгдэхүүндээ үнэ цэнэ нэмж, хэрэглэхэд тухтай загвар дизайныг шийдлийг нэвтрүүлдэг
Технологи, материал, үйлдвэрлэлийн бүхий л шатанд өндөр чанарын стандарт шингэсэн
Бичих, зурах, будах зориулалттай манай бүтээгдэхүүнүүд нь бодлыг тань биет хэлбэрт хөрвүүлэхэд тусална