LAMY Lx нь сонгодог тансаг байдлыг орчин үеийн өнгө төрхтэй төгс хослуулсан юм. Энэ нь онцгой зүйлийг үнэлдэг, өвөрмөц нарийн чамин хийцийг эрхэмлэдэг хэн бүхэнд төгс сонголт болно: өөрийн нэрийн хуудас болсон хавчаар болон үнэт металл деталууд нь түүнийг ямар ч үед гялалзсан сонголт болгодог. Үйл ажиллагааны чанар нь харагдах үзэмжээсээ дутахгүй: өндөр чанарын өнгөлгөөнийхөө ачаар LAMY Lx нь гарт маш эвтэйхэн сууж, эргономик бариул нь гар цуцахгүй, тав тухтай бичих боломжийг олгоно. Ширээн дээрх нүд булаам гоёмсог чимэг, цүнх эсвэл дипломат цүнхэнд авч явах өдөр тутмын загварлаг хамтрагч, эсвэл хувийн тэмдэглэлийн дэвтэртэй төгс хослох чамин нэмэлт аль нь ч байсан — LAMY Lx нь ямар ч нөхцөлд таны хэв маягийг илэрхийлнэ.
Бэхэн үзэг / рутений (ruthenium) өнгөөр аноджуулсан хөнгөн цагаан / рутени бүрсэн металл хавчаар болон деталууд / эргономик бариул / хар өнгийн PVD бүрээстэй ган хошуу / цэнхэр LAMY T 10 бэхний капсул дагалдана / LAMY Z 28 хувиргагч (converter)-д тохирно / металл хайрцагтай
LAMY нь ХБНГУ-ын Хайдельберг хотод байрладаг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч компани
Баухаус урсгалаар бүтээгдэхүүндээ үнэ цэнэ нэмж, хэрэглэхэд тухтай загвар дизайныг шийдлийг нэвтрүүлдэг
Технологи, материал, үйлдвэрлэлийн бүхий л шатанд өндөр чанарын стандарт шингэсэн
Бичих, зурах, будах зориулалттай манай бүтээгдэхүүнүүд нь бодлыг тань биет хэлбэрт хөрвүүлэхэд тусална